ХАМРАХ ХҮРЭЭ

Энэхүү мэдэгдлээр Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба байгаль орчины бодлогын хүрээнд доорхи ажиллагааг зохицуулдаг болохоо илэрхийлж байна:

Үйлчилгээний чанарыг хангах зохион байгуулалт:  тус компани нь өөрийн үзүүлж байгаа үйлчилгээний чанарт онцгой анхаарал хандуулдаг. Үйлчилгээ үзүүлэхдээ түүнийг төлөвлөх, хээрийн ажлын гүйцэтгэл, мэдээллийн боловсруулалт ба тайлал зэргийг мэргэжлийн өндөр төвшинд зохих техник технологийг ашиглаж хийж гүйцэтгэдэг бөгөөд үр дүнг нь захиалагчийн шаардлагад бүрэн нийцсэн хэлбэрээр бодит байдлаар нь хэлбэржүүлдэг. Чанарын хяналтыг үйл ажиллагааны давтан сургалт, дотоод хяналт, багажны төлөвлөгөөт баталгаажуулалт, ажиллагсдыг мэргэшүүлж чадваржуулах сургалт зэргээр байнга дээшлүүлж байдаг.

ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ

Энэхүү бодлогын талаар Компанийн менежментийн багаас батласан төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулж аргазүйн удирдамж өгнө.

Компанийн нийт ажиллагсад, үүний дотор түр ажилтангууд өөрийн ажил үүргийн хүрээнд Компаний үйлчилгээний чанарыг хангах зохион байгуулалтын бодлогыг мөрдлөг болгон ажиллах ба Энэ бодлоготой зөрчилдсөн аливаа зөрчил тохиолдлуудыг өөрийн удирдах албан тушаалтан мэдэгдэнэ.

ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА Удирдах албан тушаалтнууд нь, үүний дотор ерөнхий инженер нь энэ бодлоготой холбоотой мэдээллийг цуглуулах, тайлагнах, хянах, зөрчлийг арилгах ажилд идэвхитэй оролцох бөгөөд зөрчлийг арилгах шаардлагатай арга хэмжээнүүдийг компанийн удирдлагад танилцуулж хэрэгжүүлнэ.

ХАМРАХ ХҮРЭЭ

Энэхүү мэдэгдлээр Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба байгаль орчины бодлогын хүрээнд доорхи ажиллагааг зохицуулдаг болохоо илэрхийлж байна:

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуй:  компанийн үйл ажиллагаа эрхлэн явуулахдаа ажиллагсадын, үүний дотор түр ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл ахуйн нөхцөлд онцгой анхаарал хандуулдаг. Үүнийг үйл ажиллагааныхаа хамгийн сайн заншил болгохоор ажилладаг. ХАБЭҮ бодлого нь компанийг амжилтанд тогтортой удаан хугацаанд байнга хүргэх үндсэн зарчим болдог.  

Байгаль Орчин: компани нь өөрийн үйл ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй байдлаар зохион байгуулна. Байгаль орчины бохирдлоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, онгон байгаль амьтадыг хамгаалах үйл ажиллагааг байнга хөхүүлэн дэмжинэ.

ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ

Энэхүү бодлогын талаар Компанийн менежментийн багаас батласан төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулж аргазүйн удирдамж өгнө.

Компанийн нийт ажиллагсад, үүний дотор түр ажилтангууд өөрийн ажил үүргийн хүрээнд Компаний ХАБЭҮБО-ы бодлогыг мөрдлөг болгон ажиллах ба Энэ бодлоготой зөрчилдсөн аливаа зөрчил тохиолдлуудыг өөрийн удирдах албан тушаалтан мэдэгдэнэ.

ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

Удирдах албан тушаалтнууд нь, үүний дотор ерөнхий инженер нь энэ бодлоготой холбоотой мэдээллийг цуглуулах, тайлагнах, хянах, зөрчлийг арилгах ажилд идэвхитэй оролцох бөгөөд зөрчлийг арилгах шаардлагатай арга хэмжээнүүдийг компанийн удирдлагад танилцуулж хэрэгжүүлнэ.