ХАМРАХ ХҮРЭЭ
Энэхүү мэдэгдлээр Компанийн аюулгүй байдлын бодлогын хүрээнд доорхи ажиллагааг зохицуулдаг болохоо илэрхийлж байна:
Үйл ажиллагааны аюулгүй байдал: компанийн урт хугацаанд үйл ажиллагаа явуулах хөгжих боломжийг олгох аюулгүй байдлаа хангах үүднээс дотоод мэдээлэл, харилцагчдын мэдээлэл, компанийн дотоод бичиг баримт зэргийг чандлан хамгаална.
Мэдээллийн аюулгүй байдал: компани нь өөрийн ажиллагсад, хувь нийлүүлэгчид, үйл ажиллагаа, харилцагчдынхаа талаарх мэдээлэл, түүнчлэн үйл ажиллагааны хүрээнд олж авсан мэдээллийг бусад этгээдүүдэд хуулиар хүлээсэн үүргээс бусад тохиолдолд ил болгохгүй.
Нийгмийн хариуцлага: Компани нь Монгол улсын үндсэн хууль бусад холбогдох хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд ялангуяа аливаа арьсны үзэл, хэт үндэсхэг үзэл зэрэг нийгмийг хагалган бутаргах үзлийг хөхүүлэн дэмжихгүй санхүүжүүлэхгүй байна.
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ
Энэхүү бодлогын талаар Компанийн менежментийн багаас батласан төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулж аргазүйн удирдамж өгнө.
Компанийн нийт ажиллагсад, үүний дотор түр ажилтангууд өөрийн ажил үүргийн хүрээнд Компаний аюулгүй байдлын бодлогыг мөрдлөг болгон ажиллах ба Энэ бодлоготой зөрчилдсөн аливаа зөрчил тохиолдлуудыг өөрийн удирдах албан тушаалтан мэдэгдэнэ.
ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА Удирдах албан тушаалтнууд нь, үүний дотор ерөнхий инженер нь энэ бодлоготой холбоотой мэдээллийг цуглуулах, тайлагнах, хянах, зөрчлийг арилгах ажилд идэвхитэй оролцох бөгөөд зөрчлийг арилгах шаардлагатай арга хэмжээнүүдийг компанийн удирдлагад танилцуулж хэрэгжүүлнэ.